N!ce : Zan zanshil

Zan zanshil

  1. Хүндлэх ёсон

Хүнийг дээдлэн эрхэмлэхэд баримталдаг журам зарчим, хандах хандлага, үйл явдлын шинж, агуулгыг хүндлэх ёс хэмээдэг. Хүнийг дээдлэн эрхэмлэж хүндлэх нь хувь хүний төдийгүй нийгмийн, хүн төрөлхтний анхдагч зорилго, зарчим, үүрэг төдийгүй ёс суртахууны чухал чанар юм. Хүндлэх, мэндлэх, талархах, хориглон цээрлэх, өргөмжлөн бэлгэшээх ёсыг сайн мэдсэнээрээ, хэрэглэж сурснаараа “Хүн ахтай, дээл захтай” байдгийг илэрхийлж, хүнийг хайрлах, хүнийг хүндэтгэх болон байгалиа хайрлах, хүмүүнлэг энэрэнгүй, бие хүн байх зөв боловсролыг олж төлөвшинө.

Иймийн тулд бага наснаасаа эхлэн хүнийг хүндлэх ёсонд суралцах хэрэгтэй.

  1. Угтах ёс

Аливаа зочин гийчинг хүлээн авахдаа эхлэж угтах мэндээр харилцаагаа эхэлдэг. Угтах мэнд нь “Та тавтай морилж ирэв үү?”, “Та тавтай сайн явж ирэв үү?”, “Та аян замдаа олз омог ихтэй, амар амгалан явж ирэв үү?”, хэмээдэг. Хариу мэнд нь “Сайн явж ирлээ. Та бүхэн тавтай сайн сууж байв уу?”, “Та бүхэн амар амгалан сууж байв уу?хэмээн мэндэлдэг. Гэр байрныхаа үүд, хаалгаа баруун гараараа нээгээд гарын алгаа дээш харуулан “Та морилон орно уу?хэмээн гэртээ орохыг урьдаг. Зочин гийчин гэрт ороход зориулан бэлдсэн суудлаа зааж “Та энд морилно уу?, “Та энд заларна уу?хэмээн урьж суулгадаг. Хэрэв зочин гийчин тань гадуур хувцастай байвал гадуур хувцасыг нь тайлахад туслан авч өлгөнө. Зочиноо суусны дараа амар мэндээ мэдэлцэж, хөөрөг сололцон тамхилдаг.

Ингээд дараагаар нь улирлын мэндээр мэндэлдэг ёстой. Жишээлбэл:

  • Таны амар амгаланг айлтгая

  • Мэнд ээ. Та амар амгалан байна уу?

  • Сайн байна аа. Таны лагшин тунгалаг байна уу?

  • Сайн байна аа. Таны лагшин тунгалаг байна уу?хэмээн мэндэлсний дараа улирлын мэнд мэддэг ёстой.

  • Тавтай сайн зусаж байн уу? Мал сүрэг их таргалж, айраг цагаа элбэг байна уу?...мэтээр улирлын мэндээр мэндлээд, ажил алба, сонин сайхны нь сонирхож мэндэлснээр мэндчилгээ дуусдаг. Үүний дараагаар гэрт байгаа хүмүүстэй насны эрэмбээр мэндлэдэг.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Зочин

sain baina uu ta bvhni amar amgalang ailtgay ta bvhen bie biene hvndelej yu yunas ilvvd bodoh heregtei

jonon (зочин)

nice

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)